banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

Танилцуулга

1972 оны 10 сард Ардын Хянан шалгах хороо 1995 оны 09 сард Аймгийн Хянан шалгах хороо 2003 оны 01 сард Аймгийн Аудитын газар 2014 оны 01 сард Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн Аудитын газар 2017 оны 04 сард Төв аймаг дахь Төрийн аудитын газар

ЭРХЭМ ЗОРИЛГО

Үндэсний аудитын газрын хуулиар тодорхойлсон чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэн, орон нутаг дахь төрийн байгууллагуудын төсвийн хөрөнгийн арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Төв аймаг дахь Төрийн аудитын газар нь аудит хийлгэсэн байгууллагын санхүүгийн тайлан санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулах санхүүгийн тайлангийн аудит, шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргах гүйцэтгэлийн аудит, аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлж байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гаргах нийцлийн аудит хийх чиг үүрэг бүхий орон нутаг дахь ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА юм.

ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ
Найдвартай Шударга Бодитой

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ, БҮРЭН ЭРХ

Төв аймаг дахь Төрийн аудитын газар нь аймгийн нутаг дэвсгэрт дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх; Олон улсын байгууллага, гадаад орны санхүүжилтээр ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж, төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд тэдний хүсэлтээр аудит хийх; Засгийн газрын тусгай зориулалтын сан, төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө болон олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага, иргэдээс Монгол Улсын Засгийн газар, төсвийн байгууллагад олгосон зээл, тусламж, хандивын ашиглалт, зарцуулалт, үр дүнд аудит хийх; Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, түүний үр дүнд аудит хийх; Аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих; Төрийн албан хаагч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитын явцад илэрвэл түүнд хууль тогтоомжид заасны дагуу сахилгын хариуцлага тооцуулах асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих. Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, зарцуулалтад аудит хийж дүгнэлт гаргах. Сонгууль зохион байгуулахтай холбогдсон улсын төсвөөс санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэлд, түүнчлэн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргах; Орон нутгийн захиргааны болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх Орон нутгийн төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх; Орон нутгийн төсвийн жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийж дүгнэлт гаргах; Орон нутгийн төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар санал боловсруулж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах; МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРТ НИЙЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНГИ Санхүүгийн тайлангийн аудит Гүйцэтгэлийн аудит Нийцлийн аудит Аймгийн ИТХ-д төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал, дүгнэлт гаргах Мэргэжил арга зүйн зөвлөгөө, судалгаа шинжилгээ Бусад дотоод бүтээгдэхүүн 2011-2015 ОНУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Он Зөвлөмж /тоо/ Акт /сая.төг/ Албан шаардлага /сая.төг/ Төсөвт оруулсан мөнгө /сая.төг/ Төсвөөс авсан санхүүжилт /сая.төг/ Төсвийн орлого нэмэгдүүлэх санал /сая.төг/ Санхүүжилтийн нэг төгрөгт ноогдох үр өгөөж /сая.төг/ 2011 653 279.6 5466.5 427.7 136.7 1230.2 3.37 2012 960 533.3 8485.4 1408.0 194.4 1376.4 7.94 2013 866 668.9 14162.0 1322.9 262.4 7140.4 5.25 2014 489 863.6 5850.7 1184.1 195.5 4476.0 66.5 2015 664 521.3 41736.1 758.4 275.9 1767.2 36.3 2016 551 243.2 25845.2 240.1 269.5 2194.7 17.8 Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/59 дугаар тушаалаар Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн аудитын газар байсныг Төв аймаг дахь Төрийн аудитын газар болгон өөрчлөн байгуулсан. Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/69 дугаар тушаалаар “Аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалт”-ыг шинэчлэн батлагдсантай холбогдуулан Аймаг дахь Төрийн аудитын газрын ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг баталсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн Аудитын газар нь 2011-2016 онуудад 1234 санхүүгийн тайланд аудит хийж баталгаажуулан, 57 гүйцэтгэлийн аудит, 24 нийцлийн аудит хийлээ. 2014 оноос байгууллагын www.tuv-audit.mn веб сайтад хийсэн бүх аудитын тайлан, дүгнэлтийг байршуулан, аймгийн ЗДТГ-ын нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд 2017 онд хийгдсэн аудитын тайлангуудыг хүргүүлэн олон нийтэд мэдээлэл хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. ҮАГ-тай нэгдсэн сүлжээгээр холбогдож мэдээллийг шуурхай солилцож байна. Оны шилдэг тайлан шалгаруулах журмын дагуу манай байгууллагын “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт”-д хийсэн нийцлийн аудитын тайлан 2014 онд системийн шилдэг тайлангаар, Төв аймгийн ТЕЗ-ийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайлан 2015 онд системийн тусгай байр эзэлсэн 4 тайлангийн нэгээр шалгарлаа. Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2014.06.20-ны өдрийн 203 тоот тушаалаар баталсан санхүүгийн тайлангийн аудитын шинэ журам, гарын авлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үндэсний аудитын газраас 2014 онд нэвтрүүлж эхэлсэн Санхүүгийн тайлангийн аудитын удирдлагын систем (СТАУС) программыг 2014, 2015, 2016 оны санхүүгийн тайлангийн аудитад бүрэн ашигласан нь тодорхой хэмжээгээр цаг хугацаа, хөрөнгө нөөц хэмнэж үр дүн гарлаа. Төв аймгийн төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж, байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд сар бүр хяналт тавьж зөвлөмж өгч, ҮАГ-т мэдээлж ажиллаж байна.

Үндэсний аудитын газраас Төрийн аудитын орон нутгийн байгууллагуудын ажлыг дүгнэхэд 2013 оны ажлаараа дэд байр, 2014 оны ажлаараа тусгай байр, 2015 оны ажлаараа дэд байр эзлэсэн Тэргүүний хамт олон юм.

Аудио мэдээ

Видео мэдээ