banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

танилцуулга

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА АЛСЫН ХАРАА:
Улс, орон нутгийн төрийн бодлого, шийдвэр, орон нутгийн төр засгийн байгууллагуудын бодлого, шийдвэрийн үр дүн, үр нөлөөг сайжруулахад туслан, улс, орон нутгийн хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлж, иргэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөн үнэлэгдэхийг эрмэлзэнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО:
Улсын Их Хурал, аймгийн ИТХ хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд болон төсвийн хөрөнгийн арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх.

ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ:
Найдвартай байх Шударга байх Бодитой байх

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО: Стратегийн зорилго 1 –Аймгийн аудитын газар чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх мэргэжлийн ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх Стратегийн зорилго 2-Удирдлага, дэмжих үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах Стратегийн зорилго 3- Харилцагч талуудтай ажиллах тогтолцооны үр нөлөөг сайжруулах Стратегийн зорилго 4- Аудитын чанар, үр нөлөөг сайжруулах

2016 оны үйл ажиллагааны талаар: Тайлант онд Ерөнхий аудиторын баталсан нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөрөөр 3 гүйцэтгэлийн аудит, 6 нийцлийн аудит болон 308 байгууллагын 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн аудит хийж гүйцэтгэсэн бол аймгийн ИТХ-ын захиалга, аймгийн Аудитын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд 3 гүйцэтгэлийн аудитыг хийж гүйцэтгэлээ. Хийгдсэн аудитуудаар нийт 26,411.4 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлэн 268,4 сая төгрөгийн төлбөрийн акт, 12,880.6 сая төгрөгийн зөрчил арилгуулах албан шаардлага бичиж, биелэлтэд хяналт тавин ажилласнаар 262,0 сая төгрөгийн акт, 11,784.2 сая төгрөгийн албан шаардлагыг бүрэн биелүүлээд байна. Санхүүгийн тайлангийн аудитын талаар: Санхүүгийн тайлангийн аудитад нийт 308 байгууллага, аж ахуйн нэгжийн 2015 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг хамруулахаар төлөвлөснөөс өөрийн аудитор, шинжээчдээр 244, хараат бус аудитын 4 компаниар 64 байгууллага, аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгүүллээ. Аудитад хамрагдсан 308 байгууллагын 51-д нь Ерөнхий аудиторын тушаалаар итгэл үзүүлж, 101 санхүүгийн тайланг түүвэрт хамруулан, 156 санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд бие даан дүгнэлт гаргасан байна. Нийт дүгнэлт гаргасан байгууллагын 146-д нь “Зөрчилгүй”, 10-д нь “Хязгаарлалттай” санал дүгнэлт өгсөн болно. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 8,425.7 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 1,842.1 сая төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 49.8 сая төгрөгийн төлбөрийн акт , 1,387.5 сая төгрөгийн зөрчил арилгуулах албан шаардлага өгч, 5,146.3 сая төгрөгийн зөрчлийг арилгах, цаашид давтан гаргахгүй байх зөвлөмж хүргүүллээ. Тайлант хугацаанд холбогдох хууль, тогтоол, шийдвэр, стандартыг ханган ажиллаагүйгээс санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл нь их хэмжээний алдаа, зөрчилтэй илэрхийлэгдэж, “Хязгаарлалттай санал дүгнэлт” авсан болон аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс алдаа, зөрчлийг жил дараалан давтан гаргасан 17 албан тушаалтанд Төрийн аудитын тухай хуулийн 28-р зүйлд заасны дагуу хариуцлага тооцуулах албан шаардлагыг холбогдох албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтийг бүрэн хангуулав. Гүйцэтгэлийн аудитын талаар: Тайлант онд ҮАГ-ын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөрөөр “Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлсэн төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүн”, “МУ-ын 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл”, “УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын гүйцэтгэл” сэдэвт 3 аудит, аймгийн ИТХ-ын захиалгаар болон өөрийн төлөвлөгөөгөөр 3 аудит зэрэг нийт 6 гүйцэтгэлийн аудит хийж гүйцэтгэлээ. Нийцлийн аудитын талаар: Тайлант хугацаанд ҮАГ-ын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөрөөр дараах 6 нийцлийн аудит хийж гүйцэтгэв. Үүнд: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт /1-р улирлын байдлаар/ Байгаль хамгаалах тухай хуулийн хэрэгжилт Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн Орон нутгийн хурлын сонгуулийн зардлын гүйцэтгэл Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт /3-р улирлын байдлаар/ Нийт хийж гүйцэтгэсэн нийцлийн аудитаар 55.9 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 5,082.6 сая төгрөгийн зөрчил арилгуулах албан шаардлага, 392.8 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй ажиллах талаар 52 зүйлийн зөвлөмж өгсөн байна. Аймгийн ИТХ-ын хүсэлтээр хийсэн аудит болон ИТХ-тай хамтран ажилласан талаар: Тайлант хугацаанд аймгийн ИТХ-ын захиалга болон өөрийн баталсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу дараах гүйцэтгэлийн аудитыг хийж гүйцэтгэн аудитын тайлан, дүнг хүргүүлэв. Үүнд: Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүн, үр нөлөө, Эм, эмнэлгийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн бэлтгэн нийлүүлэлт, ашиглалтын үр нөлөөт байдал, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны үр дүн, Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь 2016 онд аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанд дараах асуудлуудыг оруулж хэлэлцүүллээ. Үүнд: Төрийн аудитын тухай хуулийн 15.2.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд ” Сэлэнгэ аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын дүн “ , Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн өмчит 8 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд хийсэн аудитын тайлан, анхаарал татах асуудлуудын талаарх мэдээлэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Аймаг хөгжүүлэх сангаас олгосон эргэн төлөх хугацаа хэтэрсэн 4092,0 сая төгрөгийн зээлийн талаарх дүгнэлт, мэдээлэл, Төрийн аудитын тухай хуулийн 15.2.4-дэх ”Орон нутгийн төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар санал боловсруулж аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулах” гэсэн бүрэн эрхийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2016 оны 12 сарын 02-нд хуралдсан аймгийн ИТХ-д өргөн мэдүүлсэн 2017 оны төсвийн төсөлд орон нутгийн төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардал бууруулах санал боловсруулж хэлэлцүүлэв. Аймгийн Аудитын газрын бүтэц, үйл ажиллагаа, ажиллагсдын талаарх мэдээллийг шинээр байгуулагдсан аймгийн ИТХ–ын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулан, сонирхсон асуултад хариу өгөв. Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь хийж гүйцэтгэсэн аудитын дүн, илрүүлсэн алдаа зөрчил, өгсөн зөвлөмжийг хэрэглэгчдэд нээлттэй, ил тод мэдээлэх зарчмын хүрээнд аудитын тайлангууд, цаг үеийн ажлууд болон байгууллагын танилцуулга, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлангуудыг www.audit.mn цахим хуудсанд оруулаад байгаа бөгөөд төсвийн төлөвлөлт, зарцуулалт, холбогдох бусад үзүүлэлтүүдийг хуулийн хугацаанд нь www.shilendans.gov.mn нэгдсэн цахим хуудсанд мэдээлж ирлээ. Аймгийн ИТХ-ын дарга, бүх гишүүдэд цахимаар, аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, Хөгжлийн бодлогын болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт болон аудит хийгдсэн байгууллагуудад аудитын тайланг хэвлэн хүргүүлж байна. Сэлэнгийн мэдээ сонин, Миний монгол кабелийн телевиз зэрэг орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудад аудитын тайланг бүрэн эхээр нь электрон шуудангаар тогтмол хүргүүлж ирлээ. 2014-2016 оны аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн мэдээ /сая.төгрөг/ Он Санхүүгийн тайлангийн аудит Илрүүлсэн алдаа Залруулсан дүн Төлбөрийн акт Албан шаардлага 2014 12,570.1 8,889.4 85.7 4,491.4 2015 7,912.9 4,935.6 74.5 4,282.1 2016 8,425.7 1,842.1 49.8 1,387.5 Он Гүйцэтгэлийн аудит Нийцлийн аудит Төлбөрийн акт Албан шаардлага Төлбөрийн акт Албан шаардлага 2014 155.9 20,423.3 116.8 4,344.1 2015 58.1 3,747.8 7.3 3,264.6 2016 162.7 6,406.9 55.9 5,086.2 Он Төсөвт өгөх санал Орлого нэмэгдүүлэх Зардал бууруулах 2014 188.2 532.8 2015 400.0 522.1 2016 – 286.2 Он Эрсдэлийн аудит Төлбөрийн акт Албан шаардлага 2014 81.6 425.5 2015 29.9 1217.5 АЖИЛЛАХ ХҮЧ: Нийт ажиллагсад – 12 Үүнээс 50 хувь буюу 6 нь Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй. Бүх ажиллагсад нягтлан бодогч, санхүүч мэргэжилтэй. Төрийн дээд шагнал Алтан Гадас одонгоор 2, Төрийн хяналтын тэргүүн 3, Эдийн засгийн тэргүүн 1, Санхүү бүртгэлийн тэргүүн 3 хүн тус тус шагнагдсан.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ:
Сэлэнгэ аймгийн Аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу орон нутгийн болон улсын төсвийн 253 байгууллага, орон нутгийн өмчит 10 үйлдвэрийн газар, 31 төсөл сан зэрэг нийт 294 нэгж байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийхээс гадна төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр дүнд гүйцэтгэлийн аудит, хууль тогтоомжийн хэрэгжилтэд нийцлийн аудитыг тус тус гүйцэтгэж, дүгнэлт гарган алдаа зөрчлийг арилгах, төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх зөвлөмжийг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлэн ажиллаж байна.

Аудио мэдээ

Видео мэдээ