banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

Танилцуулга

ОРХОН АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН

ГАЗРЫН ТҮҮХЭН ТОВЧООН

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот 1976 онд  байгуулагдсан үеэс эхлэн Ардын хянан шалгах хороог байгуулсан байна. 1976.03.27-ны өдөр хуралдсан Эрдэнэт хотын АДХ-ын 1 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар Эрдэнэт хотын Ардын хянан шалгах хороог байгуулж, даргаар С.Цаянг, орон тооны улсын хянан шалгагчаар Т.Банзрагчийг томилон ажиллуулсан байна.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1977.04.22-ны өдрийн 133 дугаар тогтоолоор Эрдэнэт хотын Ардын хянан шалгах хорооны даргаар Т.Шагдарыг томилсон байна. 1978, 1981, 1984, 1987 оны АДХ-ын чуулганаар Т.Шагдарыг даргаар баталсан бол 1990 оны 08-р сард тус хорооны даргаар Р.Баярсайхныг томилсон байна. 1990 оны 10-р сард БНМАУ-ын Бага хурлын 16-р тогтоолоор Ардын хянан шалгах хороог татан буулгажээ.

Харин 1991 онд Улсын хянан байцаах газар байгуулагдсанаар Орхон аймагт Улсын хянан байцаах алба байгуулагдсан ба 1992-1995 онд даргаар Ж.Сэдбазар ажиллаж байсан байна.

1995 онд Улсын Их Хурал Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг баталж аймаг, нийслэлийн Хянан шалгах хороодын төрийн хөндлөнгийн хяналт тавих чиг үүрэг хуульчлагдан батлагдсан. 1995 оны 7 дугаар сард Орхон аймгийн Хянан шалгах хороо байгуулагдаж даргаар нь Г.Дамиранбазар, 2001 оноос хорооны даргаар С.Дэмбэрэлдорж тус тус томилогдон ажилласан байна.

Урд эгнээний зүүн гар талаас: ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цэгмид, ХШХ-ны дарга Г.Дамиранбазар, гишүүн Д.Хандсүрэн, Д.Жанчив, 

Хойд эгнээний зүүн гар талаас: ХШХ-ны гишүүн Б.Батжаргал, ахлах хянан шалгагч З.Ундрах, хянан байцаагч Б.Лхагважав, Б.Уртнасан, гишүүн Г.Баттогтох, хянан байцаагч Б.Энхболд.

Төрийн аудитын тухай хууль батлагдан гарснаар ХШХ-ны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн, Орхон аймгийн Аудитын газар болж, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2003 оны 01 дүгээр сарын 07 дугаар тушаалаар Орхон аймгийн Ерөнхий аудитороор С.Дэмбэрэлдорж томилогдсон.

МУЕА-ын 2009 оны 01 дүгээр сарын 11 дүгээр тушаалаар улиран томилогдсон. 2012 оны 12 дугаар сард өндөр настны тэтгэвэртээ гарсан.

С.Дэмбэрэлдорж нь төрийн хяналт, төрийн аудитын байгууллагад 30 гаруй жил идэвх зүтгэлтэй ажиллаж “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, “Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан”, “Санхүү банкны тэргүүний ажилтан”, “Төрийн хяналтын тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнуулж байжээ. Аймгийн Ерөнхий аудиторын 2003 оны 01 дүгээр тушаалаар Г.Буянмөнх, Г.Болормаа, Д.Түмэнжаргал нарыг аудитороор, Д.Уртнасанг, Ц.Цэрэнчимэг, Б.Мягмарсүрэн, Э.Эрдэнэбат, Б.Лхагважав нарыг шинжээчээр, 02 дугаар тушаалаар Д.Дампилыг жолоочоор тус тус томилж тус аймагт анх Төрийн аудитын байгууллага үүсгэн байгуулагдаж ажиллаж эхэлсэн түүхтэй.

Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2012 оны 12-р сарын 150 дугаар тушаалаар Орхон аймгийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитороор Д.Цогбадрах томилогдож, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2014 оноос Үндэсний аудитын газрын харьяа Орхон аймгийн Аудитын газар болж, шинэчилсэн бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 01 дүгээр сарын Б/11 тоот тушаалаар дарга, Тэргүүлэх аудиторын албан тушаалаас чөлөөлөгдөж, одоо тус газарт аудитороор ажиллаж байна. 

Д.Цогбадрах нь 2017 онд Монгол улсын “Үйлчилгээний гавъяат ажилтан” цолоор шагнагдсан. Мөн 2015 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, 2009 онд “Алтан гадас одон”, 2006 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар болон Төрийн албаны тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Нийгмийн даатгалын “Хүндэт ажилтан” тэмдэгээр шагнагдсан байдаг.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитороор Ц.Нармандах томилогдон ажиллаж байна. 

 Ц.Нармандах нь 2002-2007 онд Төгөл групп-д нягтлан бодогч, 2007-2010 онд Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст байцаагч, 2010-2014 онд АЗДТГ-т мэргэжилтэн, 2014 онд Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, 2015-2016 онд АЗДТГ-т мэргэжилтэн, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитороор ажиллаж байна. Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу, алтан медал”, Сангийн яамны “Хүндэт жуух бичиг”, “Санхүү, банкны тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнагдсан.

Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар Орхон аймаг дахь Төрийн аудитын газар болж өөрчлөн байгуулагдаж 12 хүний бүтэц, орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын хамт олон

Урд эгнээний зүүн гар талаас: Аудитын менежер Б.Эрдэнэ, газрын дарга, Тэргүүлэх аудитор Ц.Нармандах, аудитор Д.Цогбадрах, О.Дашжамц,

Хойд эгнээний зүүн гар талаас: Аудитор Т.Болормаа, жолооч Д.Дампил, гэрээт ажилтан З.Энх-Амгалан, аудитор Б.Буян-Ундрах, Б.Бямбатогтох, ахлах аудитор Г.Оргилмөрөн, аудитор О.Гантуяа, ахлах аудитор В.Жавзмаа.

Орхон аймаг дахь Төрийн аудитын газарт Нягтлан бодогч, эдийн засагч 10, Улс төр судлаач, математикч 1, үүнээс Удирдлагын ухааны магистр 1, Бүртгэл санхүү эдийн засаг, аудитын чиглэлийн магистр 6, Мэргэшсэн нягтлан бодогч 5 ажиллаж байна. Манай хамт олон жилээс жилд албан хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүснээр нийт ажилтнуудын 45.4 хувь нь мэргэшсэн нягтлан бодогч, 63.6 хувь нь мэргэжлийн цол, зэрэгтэй ажилтнууд ажиллаж байна.

Манай байгууллагаас Гавьяат ажилтан 1, Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 1, Алтан гадас одон 1, Хөдөлмөрийн хүндэт медаль 3, Санхүү банкны тэргүүний ажилтан 4, Төрийн хяналтын тэргүүний ажилтан 2, Төрийн албаны тэргүүний ажилтан 1, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан 1, Боловсролын тэргүүний ажилтан 1, Сангийн яамны жуух бичигтэй 7, Төрийн хяналтын хүндэт жуух бичигтэй 3, аймгийн Засаг даргын болон ИТХ-н жуух бичигтэй 13, Сангийн яамны 100 жилийн ойн медаль 2, Сангийн яамны хүндэт тэмдэгтэй 2, Ардын хувьсгал ойн медальтай 4 хүн тус тус /давхардсан тоогоор/ төрөн гарсан байна.

Аудио мэдээ

Видео мэдээ