banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

танилцуулга

НИЙСЛЭЛ ДЭХ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Нийслэл дэх Төрийн аудитын газар нь Монгол улсын төрийн хяналтын байгууллага болохынхоо хувьд 1972-1990 онд Ардын хянан шалгах хороо, 1995-2002 онд Төрийн хянан шалгах хороо, 2003 оноос хойш Төрийн аудитын газрын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй.

Ардын хянан шалгах байгууллагынхувьд  Улаанбаатар хот болон түүний бүрэлдэхүүн 4 районд хот, районы ардын хянан хороод ажиллаж, тэдгээрт 40 гаруй орон тооны ажилтан, ААНБ-уудын дэргэдэх ардын хянан шалгах хороо, групп, постуудад орон тооны мөн тооны ажилтан, орон тооны бус 10  мянгаад хүн ажиллаж байв. Улаанбаатар хотын АХШХ-ны даргаар Ч.Цэрэнпил /1972-1979 онд/, Ж.Хорлоо /1979-1990 онд/ нар ажиллаж, хот, район, ААНБ-ын ардын хяналт шалгалтын байгууллагуудыг удирдаж, ихээхэн үр дүнтэй ажиллажээ.

Ч.Цэрэнпил, Ж.Хорлоо ахмад ажилтнуудын хамт

1990 –ээд оны эхээр өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц өрнөж,  ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих үйл явцын үед Ардын хянан шалгах байгууллагыг татан буулгаснаар төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинээр бий болгох шаардлага гарч, Монгол Улсын Их Хурал 1995.03.27-нд “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийг баталсан. Энэ хуулиар Монгол улсын төрийн байгууллын шинэ тогтолцоонд нийцсэн Төрийн хянан шалгах хороо, аймаг, нийслэлийн хянан шалгах хороодын чиг үүргийг хуульчлан баталснаар төрийн хяналтын шинэ үе эхэлсэн.           

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Төрийн хянан шалгах хорооны 1995.9.6-ний өдрийн 46 тоот тогтоолоор Нийслэлийн хянан шалгах хорооны даргаар Т.Билэгтийг томилж, дарга, орон тооны бус 6 гишүүн, 8 хянан байцаагчтайгаа үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Түдэвийн БИЛЭГТ Нийслэлийн Хянан шалгах хорооны дарга /1995-2000 он/Данаагийн ЦЭРЭНДАШНийслэлийн хянан шалгах хорооны дарга /2000-2003 он/,Нийслэлийн ерөнхий аудитор /2003-2013 он/

Монгол Улсын Их Хурал 2003.1.3-нд Төрийн аудитын тухай хуулийг баталснаар төрийн хөндлөнгийн хяналтын хараат бус байгууллагын хууль эрхийн үндэс шинэчлэгдэж, төрийн хяналтын тогтолцооны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, Ерөнхий аудиторын тогтолцоо бий болсон.            

Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу НИТХ-ын даргатай зөвшилцөж Монгол улсын Ерөнхий аудиторын тушаалаар Д.Цэрэндашийг Нийслэлийн ерөнхий аудитороор2003.1.17-ноос томилжээ.           

Мөн нийслэлийн Ерөнхий аудиторын тушаалаар Нийслэлийн аудитын газрын бүтэц, орон тоог баталж, ажилтнуудыг томилсноор Нийслэлийн аудитын газар байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн. Нийслэлийн аудитын газрын бүтцийг анх баталснаас хойш 8 удаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, НАГ-т санхүүгийн аудитын, гүйцэтгэлийн аудитын төрөлжсөн хэлтсүүдийг байгуулж, санхүүгийн тайлангийн ба гүйцэтгэлийн аудитыг мэргэшсэн ажилтнуудаар гүйцэтгүүлж эхэлсэн нь ТАБ-аас анхных болсон юм.

2013 оноос эхлэн Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн ханган биелүүлж,  төрийн аудитын байгууллагууд босоо тогтолцоонд шилжиж, ҮАГ-ын харьяа  байгууллага болон зохион байгуулагдаж, 2017 оноос Нийслэл дэх Төрийн аудитын газрын статустай болсон.

Цэмбэлийн ОЧИРБАТНийслэлийн ерөнхий аудитор/2013-2017 он/    Сонгины ЭНХБААТАРНийслэл дэх Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор /2017 оноос/

НТАГ нь санхүүгийн аудитын, гүйцэтгэлийн ба нийцлийн аудитуудыг төрөлжүүлэн хэрэгжүүлж, улс, орон нутгийн төсвийн хэрэгжилтийг нийслэл, дүүргийн түвшинд хангуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.         

МУЕА-ын 2018 оны 06 дугаар сарын 08-ны А/138 тоот тушаалаар НТАГ-ын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалт шинэчлэн баталсан.                                                                                                             

Тус газар нь:

  1. Санхүүгийн аудитын хэлтэс

Хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер-1

Аудитын менежер-2

Ахлах аудитор-4

Аудитор-16

  1. Гүйцэтгэлийн аудитын хэлтэс

Хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер-1

Ахлах аудитор-3

Аудитор-6

  1. Нийцлийн аудитын хэлтэс

Хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер-1

Ахлах аудитор-1

Аудитор-4

  1. Тамгын хэлтэс

Хэлтсийн дарга-1

Нягтлан бодогч бөгөөд статистик мэдээллийн ажилтан-1

Хуульч бөгөөд архивын ажилтан-1

Мэдээллийн технологийн ажилтан бөгөөд эд хариуцагч-1

Даргын туслах бөгөөд бичиг хэргийн ажилтан-1 гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар батлагдсан 45 хүний оронтой ажиллаж  байна.

           НТАГ-ын хамт олон

Аудио мэдээ

Видео мэдээ