banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

Харилцагч талууд

2020-09-13

Харилцагч талууд

АУДИТЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЁС ЗҮЙН АУДИТ” СЭДЭВТ СУРГАЛТАД ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

Аудитын Дээд Байгууллагын Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг(ECOSAI)-ийн санхүүжилтээр 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 19-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Анталия хотноо зохион байгуулсан “Ёс зүйн аудит” сэдэвт сургалтад Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Энхбаатар, Гүйцэтгэлийн аудитын газрын ахлах аудитор Б.Болормаа нар оролцлоо.

Тус арга хэмжээнд аудитын дээд байгууллагын 11 орны 28 төлөөлөгч оролцсон бөгөөд төрийн байгууллагад хийх “Ёс зүйн аудит”-ын арга зүйд суралцаж гишүүн орнуудын илтгэлийг сонсож, олон улсын сайн туршлагыг судалж аудитад нэвтрүүлэхэд сургалтын зорилго чиглэгдэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ОРЛОГЧ С.БҮРЭНБАТ БНХАУ-ЫН ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ АЙЛЧИЛЛАА

БНХАУ-ын Ерөнхий аудитор хатагтай Ху Жэзуны урилгаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат, төлөөлөгчдийн хамт БНХАУ-д айлчиллаа.

Хоёр орны Аудитын байгууллага хоорондын хамтын ажиллагаа 10 гаруй жилийн өмнөөс эхэлж, Монголын аудитын байгууллагын мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах чиглэлээр БНХАУ-ын аудитын байгууллага идэвхтэй дэмжлэг үзүүлж байгаад С.Бүрэнбат талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Хатагтай Ху Жэзун Аудитын байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр орны хооронд тогтоосон  “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-ны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлоод, Монгол Улсын Аудитын байгууллагатай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

МУЕА-ЫН ОРЛОГЧ О.ТЭНГИС “ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА”-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын сонгууль хариуцсан газрын орлогч дарга ноён Улви Ахундлу тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис болон бусад албаны хүмүүс хүлээж авч уулзлаа.

Уулзалтын үеэр ноён Улви Ахундлу сонгуультай холбоотой хууль эрх зүйн шинэчлэлийн талаар ярилцсан бөгөөд тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулиар тус байгууллагаас ажиглагч илгээх шаардлага хэрэгцээ байгаа эсэхэд үнэлгээ хийх зорилготой Монгол улсад ирээд буй аж.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааг сайшаан талархаж, ҮАГ-ын зүгээс бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ЫН ТООЦООНЫ ТАНХИМЫН ДАРГА АЛЕКСЕЙ КУДРИН МУЕА Д.ЗАНДАНБАТАД ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий аудитор ноён Д.Занданбат ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Азизов Искандер Кубаровичыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Үндэсний аудитын газарт хүлээж авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд нөхөрсөг, халуун дотно яриа өрнүүлсэн бөгөөд ноён Элчин сайд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатад ОХУ-ын Тооцооны танхимын дарга Алексей Леонидович Кудрины захидлыг гардуулж өгсөн юм. Ноён Кудрин захидалдаа ОХУ-ын Тооцооны танхимаас Монгол Улсын Үндэсний аудитын газарт газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой туршлага судлахад бүхий л талаар дэмжин ажиллахад бэлэн байгаа талаар дурдсан байна.

Мөн түүнчлэн ноён Азизов хоёр орны аудитын дээд байгууллагууд хамтарсан аж ахуйн нэгжүүдэд хамтарсан аудит хийх талаар цохон тэмдэглэсэн бөгөөд цаашид Элчин сайдын яамнаас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Элчин сайдын яамнаас аудитын дээд байгууллагуудын хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ.

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ АЖИЛЛАЖ БАЙНА

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Үндэсний аудитын газарт хэрэгжиж эхэлж буй “Төрийн аудитын чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд Олон улсын зөвлөх АНУ-ын Мэргэшсэн нягтлан бодогч, хууль эрхзүйн доктор Жаретт Декер 2019 оны 11 дүгээр сарын 4-өөс 15-ны өдрүүдэд Үндэсний аудитын газарт ажиллаж байна.

Олон улсын зөвлөх эхний ажлын айлчлалын хүрээнд Төрийн аудитын байгууллагын удирдлага ажилтнуудаас гадна харилцагч талууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Сангийн яам, ММНБИ, олон улсын болон хувийн аудитын компаниудын төлөөллүүдтэй уулзалтуудыг зохион байгуулан ажиллаж  байна.

БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН АРДЫН ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ АЙЛЧИЛЛАА


Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Их хурлын дарга Павлов Владимар Анатольевич, Буриад улсын тооцооны танхимын дарга Пегасов Евгений Владимирович тэргүүтэй төлөөлөгчид Үндэсний аудитын газарт 2019 оны долоодугаар сарын 03-ны өдөр албан ёсоор айлчиллаа.

Уулзалтанд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат, МУЕА-ын орлогч С.Бүрэнбат, С.Оюунбилэг, ҮАГ-ын Тамгын газрын дарга Ц.Ганболд, СУг-ын газрын захирал Д.Энхболд нар байлцаж  2018 онд талууд хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд зохион байгуулсан ажлуудыг дүгнэж цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм.

Хяналт шалгалт, аудитын стандарт мөн аргазүйн асуудал дээр харилцан туршлага солилцох, хамтран ажиллах тал дээр санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө.

БНСУ-ын Аудит болон хяналт шалгалтын зөвлөлийн дэргэдэх судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Аудио мэдээ

Видео мэдээ