banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

танилцуулга

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Говьсүмбэр аймийн Аудитын газар нь 1995 онд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль батлагдан гарснаар аймгийн Хянан шалгах хороо нэртэйгээр байгуулагдан, 2002 оныг дуустал үйл ажиллагаа явуулсан.

2003 оны 1 дүгээр сард Төрийн аудитын тухай хууль батлагдан гарч, аймгийн Хянан шалгах хорооны бааз суурин дээр аймгийн Аудитын газар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2014 оноос Үндэсний аудитын газрын харъяа аймгийн Аудитын газар, 2017 оноос Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Төрийн эрх барих дээд байгууллагын үүргээ хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хурал, аймгийн ИТХ-д дэмжлэг үзүүлж, аймаг орон нутгийн, ард түмний эрх ашгийн төлөө гүйцэтгэх засаглалын хүлээх хариуцлага, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд тусална.

ЭРХЭМ ЗОРИЛТ:

Хүний нөөцийн хөгжил, үүрэг хариуцлагыг дээшлүүлж, аудитор, шинжээчдэд аудитын арга зүй, мэдээллийн технологийн шинэчлэлийг эзэмшүүлж, үр дүнг хүлээж авах, аудитын чанар, үр нөлөө, үр өгөөжийг дээшлүүлж, аудитын чанарын удирдлагын тогтолцоог төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ. СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД:

Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын хараат бус байдал ба хууль эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх мэргэжлийн ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар мөрдөгдөж буй аудитын арга зүй, стандартыг олон улсын шилдэг туршлага, арга зүйд нийцүүлэн улам боловсронгуй болгох Стратегийн оновчтой, үр нөлөөтэй удирдлага, төлөвлөлтийн тогтолцоог бүрдүүлэх Удирдлага, дэмжих үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах Харилцагч талуудтай ажиллах тогтолцооны үр нөлөөг сайжруулах Аудитын чанар үр нөлөөг сайжруулах

Нэг. БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР: Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар нь МУЕА-ын 2014 оны 314 тоот тушаалаар баталсан бүтэц, орон тооны дагуу 7 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнд: Дарга, тэргүүлэх аудитор-1, аудитын менежер-1, ахлах аудитор-2, аудитор-2, жолооч-1 гэсэн ажилтнуудаас бүрдэж байна.

Одоогийн ажиллаж буй бүтэц, зохион байгуулалтыг схемээр харуулбал: Тус байгууллагын ажилтнууд төрийн аудитын байгууллагад 7-16 жил тасралтгүй, тогтвор суурьшилтай ажиллаж байна. Ажиллагсдын хувьд дээд боловсролтой, ня-бо, эдийн засагч мэргэжилтэй, эрэгтэй 2, эмэгтэй 4, дундаж нас 37, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч 6, магистрын зэрэгтэй 2 ажилтан байна. Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд АИТХ-аас хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх, бодлого боловсруулахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ төсвийн болон орон нутгийн хөрөнгийг арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтөй зарцуулж, үр өгөөжийг дээшлүүлэх, ард түмний өмнө хүлээсэн төрийн үүрэг хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төсвийн гүцэтгэлийг сайжруулах чиглэлээр зөвлөмж гаргаж, биелэлтийг хангуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэл, нийцлийн аудитуудыг хийж гүйцэтгэдэг.

Хоёр. 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГИЙН ТАЛААР: 2016 онд тус Аудитын газрын хамт олны хувьд дэвшүүлсэн зорилтоо 100 хувь ханган биелүүлсэн, хийж бүтээсэн ажлын үр дүн, үр өгөөж нэмэгдсэн, ажиллагсдын ажиллах орчин, нөхцөл, ажлын байр болон компьютер, техник хэрэгслэлийн хангалтыг сайжруулсан зэргээр нилээдгүй ахиц гарсан жил боллоо. Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар 2016 онд “Аудитын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэн, аудитын цахим технологийг бүрэн эзэмших” гэсэн зорилтыг дэвшүүлэн, уг зорилтын хэрэгжилтийг хангаж ажиллахад гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа. Ингэснээр 2016 онд манай байгууллагын 1 төгрөгт ногдох тооцоолсон үр өгөөж 47.7 сая төгрөгт хүрлээ. 2016 онд уг зорилтын хүрээнд нийт 10 бүлэг 60 үзүүлэлтээр жилийн үйл ажиллагаагаа төлөвлөн, Монгол Улсын Ерөнхий аудитортай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж, үйл ажиллагааны төлөвлөгөө, гэрээний үүргийн биелэлтийг хангаж ажиллахад анхаарч ажилласнаар төлөвлөсөн 60 ажлыг 100 хувь гүйцэтгэж ажиллалаа. Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар 2016 онд Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан бүтэц орон тооны дагуу 7 орон тоотой, 176.8 сая төгрөгийн санхүүгийн эх үүсвэртэйгээр үйл ажиллагаа явуулж, дэвшүүлсэн зорилтыг хангаж ажиллалаа. 2016 онд санхүүгийн тайлангийн аудитаар нийт 80 байгууллагын санхүүгийн тайланд аудит, Гүйцэтгэл, Нийцлийн 26 аудит нийтдээ 106 аудитыг хийж гүйцэтгэлээ. Санхүүгийн тайлангийн аудитад хамрагдсан 80 байгууллагын 56 байгууллагын санхүүгийн тайланд бие даасан дүгнэлт гаргаж, 12 байгууллагад итгэмжлэл үзүүлж, 12 байгууллагыг түүвэрт хамрууллаа. Бие даасан дүгнэлт гаргасан 14 байгууллагын санхүүгийн тайланд ҮАГ-ын Санхүүгийн аудитын газрын ирүүлсэн хуваарийн дагуу хараат бус Аудитын байгууллага буюу “Голден пейж аудит” ХХК-тай гурвалсан гэрээ байгуулан аудит хийлгэж ажиллалаа. Гүйцэтгэл, Нийцлийн нийт 26 аудитын 13 аудитыг ҮАГ-ын нэгдсэн удирдамжаар, 9 аудитыг өөрийн санаачлагаар, 4 аудитыг аймгийн ИТХ-ын хүсэлтээр тус тус хийж гүйцэтгэлээ. Нэг аудиторт жилдээ дунджаар 27 аудит ногдож байна. 2016 оны байдлаар аудитаар нийт 297,717.9 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлсэн ба 4,744.6 сая төгрөгийн алдаа, зөрчлийг аудитын явцад залруулж, 492.7 сая төгрөгийн алдаа, зөрчилд төлбөрийн акт тогтоож, 12,837.1 сая төгрөгийн алдаа, зөрчилд албан шаардлага өгч, 279,643.5 сая төгрөгийн 375 алдаа, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх зөвлөмжийг өгч ажиллалаа. 2016 оны аудитаар 11,018.4 сая төгрөгийн үр өгөөжийг харилцагч байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлж бүртгэснээс 8,440.3 сая төгрөгийн үр өгөөжийг тооцоолж ажиллалаа. Ингэснээр Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын зардлын 1 төгрөгт ногдох хүлээн зөвшөөрөгдсөн үр өгөөж 62.3, тооцоолсон үр өгөөж 47.7 төгрөг тус тус боллоо. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон орон нутгийн төсөвт байгууллагуудын жил бүрийн санхүүгийн тайлангийн аудитаар илрүүлсэн алдаа зөрчлийг байгууллага бүрээр болон балансын дансдаар нэгтгэн мэдээллийн санг бүрдүүлэхийн зэрэгцээ байгууллага бүр дээр хувийн хэрэг нээн ажиллуулж, тухайн байгууллагын эрсдэлийг болон илэрсэн алдаа зөрчлийг арилгасан эсвэл давтан гаргаж байгаа эсэхэд үнэлгээ өгч авах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа нь аудитын үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ажил боллоо.

Аудио мэдээ

Видео мэдээ