banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

Танилцуулга

ТҮҮХЭН ТОВЧООН:

1995 онд батлагдсан Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Аймгийн Хянан Шалгах Хороо байгуулагдан 2002 оныг дуустал төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаад 2003 оны 1-р сард Төрийн аудитын тухай хууль батлагдсанаар Монгол Улсад төрийн аудитын шинэ тогтолцоо бүрэлдэж шинэ зохион байгуулалтанд орж Хянан Шалгах Хорооны бааз суурин дээр аймгийн Аудитын газар байгуулагдсан билээ.

БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, орон нутгийн иргэдийн эрх ашгийн төлөө нутгийн захиргаа, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагаанд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган тэдний хүлээх хариуцлага, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд оршино.

ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧМУУД
Төрийн аудитын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх, төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцсэн байх үндсэн зарчмуудыг баримтална.

ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧМУУД
Хууль дээдлэх Төрийн аудитын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн аливаа нөлөөнд үл автан гагцхүү хуульд захирагдана. Шударга ёсыг хангах Аймгийн аудитын газар нь хараат бусаар үйл ажиллагаа явуулж, аудитор, шинжээчид нь асуудлыг судлах, хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, тайлан гаргахдаа шударга байж, ёс зүйг чанд мөрдөж ажиллана. Ил тод, бодитой байх Аудитын ажлын үр дүнг нотлох баримтад түшиглэн боловсруулж, тэнцвэртэй, бодитой мэдээллийг түгээнэ. Төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцсэн байх Аудитын олон улсын болон үндэсний стандартыг чанд мөрдөж ажиллана.

АЖИЛЛАХ ХҮЧ

Нийт ажиллагсад 14 Дарга, Тэргүүлэх аудитор 1, менежер 1, ахлах аудитор 1, ахлах шинжээч 2, аудитор 1, шинжээч 4, нярав, жолооч 1 ажиллаж байна. Үүнээс мэргэшсэн нягтлан бодогч 5 байна.

Аудио мэдээ

Видео мэдээ