banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

НИЙСЛЭЛ ДЭХ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР: ГАЗАР ОЛГОЛТТОЙ ХОЛБООТОЙ СОНСОХ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2019-04-25

НИЙСЛЭЛ ДЭХ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР: ГАЗАР ОЛГОЛТТОЙ ХОЛБООТОЙ СОНСОХ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

ГАЗАР ОЛГОЛТТОЙ ХОЛБООТОЙ СОНСОХ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Нийслэл дэх Төрийн аудитын газраас “Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийлээ.

Нийслэл, дүүргийн газрын албад Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчиж, иргэн, аж ахуйн нэгжид газар олгох ажлыг зохион байгуулахдаа газрын дуудлага худалдаа зохион байгуулаагүй, дуудлага худалдааны үнэ төлүүлээгүй олгосон зөрчил нийтлэг байна.

Иймд газрын дуудлага худалдааны үнийг  төлөлгүйгээр газар эзэмших эрх олгогдож, газар дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа 385 иргэн, аж ахуйн нэгжээр дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй 404  иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах талаар албан шаардлагыг НТАГ-аас нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албадад хүргэхээр бэлтгэж байна.

Иймд хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй иргэн, ААН-үүд  Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д заасан тайлбар, саналаа 23.4.5-д заасны дагуу цахим хэлбэрээр ирүүлнэ үү.  Цахим хаяг: ub@audit.gov.mn

  1. Газрын дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалт
  2. Газар эзэмших эрхийг нь цуцлуулах иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалт

Аудио мэдээ

Видео мэдээ