banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

“ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭД ХЭРЭГЖҮҮЛСЭН “ШАТАХУУНЫ ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДААНЫ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ДЭД ХӨТӨЛБӨР”-ИЙН ҮР ДҮНД ХИЙХ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТ

2019-02-27

“ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭД ХЭРЭГЖҮҮЛСЭН “ШАТАХУУНЫ ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДААНЫ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ДЭД ХӨТӨЛБӨР”-ИЙН ҮР ДҮНД ХИЙХ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТ

Үндэсний аудитын газраас холбогдох хууль, тогтоомжийн дагуу “Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн үр дүн”-д хийх гүйцэтгэлийн аудитын нээлтийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Үндэсний аудитын газрын байранд хийлээ.

Аудитын нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, Ашигт малтмал, газрын тосны газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо, Монголын нефть хийн үндэсний ассоциоци болон газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнууд оролцсон байна.

Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунбилэг аудитыг нээж хэлсэн үгэндээ тус аудитын онцлог, анхаарах асуудлын талаар онцлон дурдсан байна.

“Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн үр дүн, үр нөлөөг шалгахаас гадна шатахууны жижиглэнгийн худалдааны өнөөгийн үнийг бодитой тогтоож байгаа эсэх, шатахууны чанар стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг онцгой анхааран үзэх юм.

Аудио мэдээ

Видео мэдээ