banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ ХУУЛИЙН ХУГАЦААНД 15 НАМ, 4 ЭВСЭЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ИРҮҮЛЛЭЭ

2020-03-25

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ ХУУЛИЙН ХУГАЦААНД 15 НАМ, 4 ЭВСЭЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ИРҮҮЛЛЭЭ

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж, дүгнэлт гаргахаар заасан.

Тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нам, эвсэл нь мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар 03 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байхаар заасны дагуу хуулийн хугацаанд нийт 15  нам, 4 эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна /мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн нам, эвслийн нэрсийн жагсаалтыг хавсаргав/.

Үндэсний аудитын газар нь нам, эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах чиглэлийн хүрээнд дүгнэлт гарган 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх зохицуулалттай.

  1. Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон заалт байгаа эсэхийг хянах;
  2. Мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасанчлан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх;
  3. Мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхийг тус тус хянаж дүгнэлт гаргана.

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тухай дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгуулж, дахин дүгнэлт гаргахаар заасан.

Уг зохицуулалтын дагуу хуульд нийцээгүй мөрийн хөтөлбөрийг зохих шаардлагыг хангуулахаар буцаах бөгөөд хуульд нийцүүлэх арга хэмжээ аваагүй мөрийн хөтөлбөрт нийцээгүй талаарх дүгнэлтийг гаргана.

Төрийн аудитын дээд байгууллагын гаргах дүгнэлт нь Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэхэд шаардагдах баримт бичгийн нэг болно.

Аудио мэдээ

Видео мэдээ