banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

ЭМГЭНЭЛ

2019-04-29

ЭМГЭНЭЛ

Эмгэнэл

Бидний эрхэм анд Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч Бэйс овогт Дашнямын Заяасүрэн нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Талийгаач нь 2 сайхан хүүгийн ээж, халамжит хань, анд нөхдийхөө үнэнч нөхөр байлаа.

Тэрээр Өмнөговь аймгийн татвар санхүү, төрийн хяналт шалгах албанд 30 гаруй жил нэр хүндтэй хариуцлагатай алба хашиж улмаар Төрийн аудитын газрын Аудитын менежер, аудитороор ажиллах хугацаандаа 2012 онд Монгол Улсын шилдэг аудитын байгууллагын хүндэт цолоор шагнагдаж байсан гавьяатай нэгэн билээ.

Талийгаачийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2006 онд аудитын жуух бичиг, Эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.

Таныхаа аливаад чин сэтгэлээсээ ханддаг, бусдыг сайн сайханд уриалан дууддаг сайхан сэтгэл, чин шудрага, хөдөлмөрч дайчин зан чанар байгууллагынхаа төлөө гэсэн чин үнэнч сэтгэлийг бид үүрд дурсан санах болно.

Гэр бүл, үр хүүхэд, хань ижилд нь хамт олноос нь гүн эмгэнэл илэрхийлье.

Та минь энх амгалангынхаа оронд амар тайван нойрсдоо.

Ум сайн амгалан болтугай

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар

Үндэсний Аудитын газар Өмнөговь аймаг дах Төрийн аудитын газрын хамт олон

Аудио мэдээ

Видео мэдээ