banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

ЭКСПОРТОД ГАРГАЖ БУЙ ЗАРИМ НЭРИЙН АШИГТ МАЛТМАЛЫН ОЛБОРЛОЛТ, БОРЛУУЛАЛТ, ҮНЭ, АШИГ, АЛДАГДАЛ” СЭДЭВТ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТ БОЛЛОО

2019-03-11

ЭКСПОРТОД ГАРГАЖ БУЙ ЗАРИМ НЭРИЙН АШИГТ МАЛТМАЛЫН ОЛБОРЛОЛТ, БОРЛУУЛАЛТ, ҮНЭ, АШИГ, АЛДАГДАЛ” СЭДЭВТ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТ БОЛЛОО

Үндэсний аудитын газраас Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооны 2018 оны “Аудитын сэдэв батлах тухай” 1 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/03 дугаар тушаалаар батлагдсан 2019 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөөг үндэслэн Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд  “Экспортод гаргаж буй зарим нэрийн ашигт малтмалын олборлолт, борлуулалт, үнэ, ашиг, алдагдал” сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийг 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр  хийлээ.

Аудитын нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох албан тушаалтнууд болон ГАГ-ын аудитын багийн гишүүд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунбилэг аудитыг нээж, аудитын зорилт, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн.

Аудитыг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлэн, 2019 оны 6 дугаар сарын 10-ны дотор гүйцэтгэж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр төлөвлөжээ..

Аудио мэдээ

Видео мэдээ