banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР “САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТ”-ЫН НЭЭЛТ ХИЙЛЭЭ

2019-01-31

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР “САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТ”-ЫН НЭЭЛТ ХИЙЛЭЭ

Санхүүгийн тайлангийн аудитын нээлтийг аймгийн Засаг даргын тамгын газрын “Сүлд” танхимд 2019 оны 01 дүгээр 09-ний өдөр зохион байгууллаа. Санхүүгийн тайлангийн аудитын нээлтэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт дотоод аудитын алба, Орон нутгийн өмчийн газар, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Татварын хэлтэс зэрэг төсвийн төвлөрүүлэн захирагчийн хүрээний байгууллагуудын дарга, нягтлан бодогч нар оролцлоо. 

Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор О.Ганболд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/03 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 онд гүйцэтгэх Санхүүгийн, Гүйцэтгэлийн, Нийцлийн аудитын төлөвлөгөө мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/156 дугаар тушаалаар баталсан Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын гүйцэтгэх Санхүүгийн тайлангийн аудит талаарх мэдээллийг танилцууллаа.

Нээлтэд ирсэн төсвийн төвлөрүүлэн захирагчийн хүрээний байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарт Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын Санхүүгийн албаны ахлах аудитор Б.Тэгшдэлгэр өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлж, алдаа зөрчлийг дахин давтахгүй байх мөн аудит гүйцэтгэх зарчим, аудитын хамрах хүрээ, шатлал, аудит хийх хугацаа цаашид анхаарах /…Бүх шатны төсвийн захирагчид санхүүгийн тайлангаа Төсвийн тухай хуулинд заасан цагалбрын хүрээнд төрийн аудитын байгууллагад ирүүлэх Санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт болон Сангийн яамнаас гаргасан маягт, аргачлалын дагуу иж бүрэн гаргах…/ асуудлын талаарх мэдээллийг танилцууллаа. Мөн нээлтэд оролцсон байгууллагын дарга, нягтлан бодогч нар өөрсдийн санал бодлоо илэрхийлж харилцан санал солилцож ажиллалаа.

Аудио мэдээ

Видео мэдээ