banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2019 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАН, ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛД ХИЙСЭН АУДИТЫН ТАЙЛАН ДҮНГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

2020-06-30

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2019 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАН, ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛД ХИЙСЭН АУДИТЫН ТАЙЛАН ДҮНГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 9 дүгээр хуралдаан 2020.06.26-ны өдөр хуралдаанаар аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан дүнг танилцуулан хэлэлцүүллээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд 331  санхүүгийн тайлангаас 10 шууд захирагчийн санхүүгийн тайланд итгэл үзүүлж, төсвийн байгууллага, сангуудын 165 тайланг түүвэрт хамруулан, 155 байгууллагад бие дааж санал дүгнэлт гаргаснаас 16 байгууллага хязгаарлалттай санал дүгнэлт, 1 байгууллагад “татгалзсан”, 1 байгууллагад “Сөрөг” санал дүгнэлт өгч бусад 137 байгууллагад зөрчилгүй дүгнэлт өгсөн байна.

Төв аймгийн төсөв захирагчдын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 25,150.6 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлсэн нь өмнөх оноос 13,123.8 сая төгрөгөөр буюу 34,3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй  байна.

Төв аймгийн 2019 оны төсвийн орлого, эх үүсвэр батлагдсан төлөвлөгөөгөөр 85,241.6 сая төгрөг, гүйцэтгэлээр 88,544.1 сая төгрөг төвлөрч, 103,9%-ийн биелэлттэй байна.

ТЕЗ-ийн төсвийн гүйцэтгэлийн тайлангаар нийт зарлага батлагдсан төлөвлөгөөгөөр 85,241.6 сая төгрөг, гүйцэтгэлээр 81,195.0 сая төгрөгийг зарцуулж, биелэлт 95.25% буюу 4,046.6 сая төгрөгөөр хэмнэгдсэн байна.

Мөн хуралдаанд Орон нутгийн хөрөнгө оруулалтын үр дүн, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн гүйцэтгэлийн аудитын дүнг танилцууллаа .

Аудио мэдээ

Видео мэдээ