banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

ТӨРӨӨС СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ОЛГОЖ БАЙГАА ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ҮР ДҮН”-Д ХИЙХ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТ БОЛЛОО

2019-09-11

ТӨРӨӨС СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ОЛГОЖ БАЙГАА ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ҮР ДҮН”-Д ХИЙХ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТ БОЛЛОО

Үндэсний аудитын газраас Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2019 оны 04 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/45 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний аудитын газрын гүйцэтгэх аудитын сэдвийн төлөвлөгөөг үндэслэн Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд “Төрөөс сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа өнөөгийн байдал, үр дүн”-д хийх гүйцэтгэлийн аудитын нээлт 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр боллоо.

Аудитын нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МУБИС-ын Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Барилгын хөгжлийн төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, улсын болон хувийн цэцэрлэгийн төлөөлөл, Хувийн хэвшлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын холбооны холбогдох албан тушаалтнууд болон Гүйцэтгэлийн аудитын газрын аудитын багийн гишүүд оролцлоо.

Аудитыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Оюунбилэг нээж, аудитын зорилт, хамрах хүрээ, багийн бүрэлдэхүүн болон анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.

Аудитыг улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар Үндэсний аудитын газар болон аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрууд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж гүйцэтгэн, аудитын тайланг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор УИХ, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр төлөвлөжээ.

Аудио мэдээ

Видео мэдээ