banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

“ТӨРӨӨС БҮХ НИЙТИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ ОЛГОЖ БУЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ҮР ДҮН” СЭДЭВТ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ.

2020-08-30

“ТӨРӨӨС БҮХ НИЙТИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ ОЛГОЖ БУЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ҮР ДҮН” СЭДЭВТ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ.

Монгол улсын Ерөнхий аудиторын баталсан Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны аудитын болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Үндэсний аудитын газрын нэгдсэн удирдамжаар гүйцэтгэх “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож буй өнөөгийн байдал, үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийг Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 106 тоот өрөөнд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Аудитын нээлтэд Төв аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер О.Амаржаргал, ахлах аудитор Л.Жаргалсайхан, аудитор Г.Сугармаа болон аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга У.Даваажав, боловсролын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Пүрэвсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, аймгийн төвийн 3 сургуулийн захирал, сургалтын менежерүүд, дотуур байрны багш нар оролцлоо.

Аудитын менежер О.Амаржаргал аудитын төлөвлөгөөг танилцуулж, ахлах аудитор Л.Жаргалсайхан дэд хөтөлбөрийг танилцуулан аудитын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Аудиттай холбоотой шаардлагатай мэдээ, судалгаа, баримт, материалыг хугацаанд нь гаргаж, аудит хийх нөхцөл боломжоор хангаж ажиллах талаар үүрэг, чиглэл өгч, шалгагдагч байгууллагын төлөөлөлтэй санал солилцлоо.

Аудио мэдээ

Видео мэдээ