banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-01-30

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Үндэсний аудитын газар болон, орон нутаг дахь Төрийн аудитын газрын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн 2019 оны 01-дүгээр сарын 24-ны өдөр болж өнгөрлөө. Зөвлөгөөнд төрийн аудитын байгууллагын нийт 50 гаруй удирдах ажилтан оролцож байгаа юм. Энэ үеэр Төрийн аудитын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж 2019 онд баримтлах бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа төлөвлөж, зорилтоо тодорхойлж байна.

Төрийн аудитын байгууллага өнгөрсөн оныг “Аудитын үр өгөөжийг дээшлүүлэх жил”  болгон зарласан бөгөөд зорилгоо бүрэн хэрэгжүүлж ажилласан байна.

Харин 2019 оныг “Аудитыг баримтжуулах бодлого, арга зүйг боловсронгуй болгож төлөвшүүлэх ” жил болгон зарлажээ.

Төрийн аудитын байгууллага 2018 оны тайлант хугацаанд Санхүүгийн тайлангийн 3806, гүйцэтгэлийн 200, нийцлийн 97, нийт 4103 аудит хийж гүйцэтгэжээ. Аудитаар илрүүлсэн нийт зөрчлийн  66.7 хувийг аудитын явцад залруулсан ба үлдсэн зөрчлийг залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмжийг шалгагдагч байгууллагуудад хүргүүлсэн. Илрүүлсэн нийт зөрчлийн тоо өмнөх оноос 6,760.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Зөвлөгөөний дараа Орон нутаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд  тэргүүлэх аудиторууд болон Төрөлжсөн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор нар үр дүнгийн гэрээ байгууллаа.

Аудио мэдээ

Видео мэдээ