banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-04-09

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны дөрөвдүгээр  сарын 4, 5-ны өдрүүдэд ТАБ-ын сургалт хөгжлийн стратеги, 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд аймаг, нийслэл дэх ТАГ болон ҮАГ-ын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад зориулсан сургалтыг Архивын Ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газартай хамтран зохион байгууллаа.

Сургалтын үндсэн зорилго нь аудитын ажлыг албан хэргийн стандартын дагуу баримтжуулах, зохион бүрдүүлэх, архивлах ажлыг ажилтнуудад зааж, тэднээр дамжуулан нийт ажилтнуудад мэдлэг олгох асуудал байв.

Сургалтад  аудитын байгууллагын архив,  бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтнууд  зэрэг 38 ажилтан хамрагдсан юм.

Сургалтын үеэр баримт бичгийн стандарт, баримт бичгийн зохион бүрдүүлэх арга зүй, баримт бичиг явуулах, хүлээн авах, баримт бичиг шийдвэрлэлтэд хяналт тавих, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт зохион бүрдүүлэх арга зүй, архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэх арга зүй түүний хадгалалт хамгаалалт, цахим архивын талаар нийт 16 цагийн хичээл зааж төгсгөлд нь сорилын шалгалт авахад ажилтнуудаас А-7, B-25, C-6 авч дундаж үнэлгээ 85 хувьтай гарлаа.

          Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Тамгын газрын дарга Ц. Ганболд, Стратегийн удирдлагын газрын захирал Д. Энхболд нар оролцож оролцогчдод сертификат гардууллаа.

Аудио мэдээ

Видео мэдээ