banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА АХМАД НАСТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019-01-30

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГА АХМАД НАСТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

17-р жарны  шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Үндэсний аудитын газрын удирдлагууд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн бидний  ажил үйлс өөдрөг, амжилттай байгаа нь ахмадууд та нарын маань он удаан жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм”   хэмээн онцлов.

Монгол улсын хоёр дахь Ерөнхий аудитор Ч.Раднаа Төрийн аудитын байгууллагын түүхэн замналын талаар дурсаж,  цаашдын үйл хэрэгт амжилт хүсэв.

Энэ арга хэмжээнд  Монгол Улсын Ерөнхий Аудиторын  орлогч С.Бүрэнбат, Үндэсний аудитын газрын Тамгын газрын дарга Ц.Ганболд нар байлцав.

Төрийн хяналтын байгууллагад нэгэн насны ажил амьдралаа зориулж өндөр насныхаа амралтыг эдэлж байгаа үе үеийн ахмадууд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Ахмадын зөвлөлийн дарга Г.Бямбажав ахмадуудаа төлөөлөн үг хэлж, талархал илэрхийлэв.

Аудио мэдээ

Видео мэдээ