banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ХУРАЛДААНД ТЕЗ-ИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАНД АУДИТ ХИЙСЭН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА.

2020-07-02

ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ХУРАЛДААНД ТЕЗ-ИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ, САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАНД АУДИТ ХИЙСЭН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА.

Төв аймгийн ИТХ-ын 17 дугаар хуралдаан 2020.07.02-ний өдөр хуралдлаа. Тус хуралдаанд Төв аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Хишигжаргал ТЕЗ-ийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийсэн дүн дүгнэлтийг танилцуулж, аудиттай холбогдон төлөөлөгчдөөс гарсан асуултад хариулт өглөө. ТЕЗ түүний харьяа байгууллагуудын 2019 оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийт алдаа зөрчил нь өмнөх оноос 13,123.8 сая төгрөгөөр буюу 34,3 хувиар буурсан нь Төрийн аудитын газрын аудитын үр өгөөж төдийгүй аудиторуудын ажлын бодит үр дүн гэж үнэллээ.

Төв аймаг нь 2019 онд орон нутгийн төсөвт 27,223.6 сая төгрөгийг төвлөрүүлж, батлагдсан төлөвлөгөөг 6,271.8 сая төгрөгөөр буюу 29,9 хувиар давуулан биелүүлсэн байна. Төрийн аудитын газраас аймгийн орон нутгийн 2019 оны төсвийн төсөлд татварын ба татварын бус орлогыг 4,894.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэсэн санал дүгнэлтийн үндэслэлийг бататгаж байна.

Аймгийн ИТХ-ын хуралдаанаас гарах тогтоолд аудитаар өгсөн дүн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах талаар заалт оруулахаар шийдвэрлүүллээ.

 

Аудио мэдээ

Видео мэдээ