banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТЫН НЭЭЛТ ХИЙЛЭЭ

2019-11-05

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТЫН НЭЭЛТ ХИЙЛЭЭ

2019 оны Санхүүгийн тайлан баталгаажуулах ажлыг Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газартай хийсэн гэрээний үүргийн хүрээнд “Мөнгө нөөц баялаг аудит” ХХК нь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын сургалтын танхимд 2019 оны 11 дүгээр 01-ний өдөр санхүүгийн тайлангийн аудитын нээлтийг хийлээ.

Санхүүгийн тайлангийн аудитын нээлтэд Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер, санхүүгийн албаны ахлах аудитор, Боловсрол соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газар, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагын төлөөлөл болон аудитад хамрагдах төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нар оролцлоо.

Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.Отгончимэг санхүүгийн тайлангийн аудитыг гэрээгээр гүйцэтгэх хараат бус хуулийн этгээдийг товч танилцуулж аудитад хамрагдаж буй байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарт тайлангаа хуулийн хугацаанд хүргүүлж шаардсан бичиг, баримтыг цаг тухай бүрд нь шуурхай гаргаж өгч хамтран ажиллах тал дээр онцгой анхаарч ажиллах талаар дурдлаа.

“Мөнгө нөөц баялаг аудит” ХХК-ийн захирал Б.Байгал 2019 оны санхүүгийн тайланг баталгаажуулах ажлыг гүйцэтгэх цаглабар, холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдээллийг танилцууллаа. Мөн нээлтэд оролцсон байгууллагын дарга, нягтлан бодогч нар өөрсдийн санал бодлоо илэрхийлж харилцан санал солилцлоо.

Аудио мэдээ

Видео мэдээ