banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ УЛС ТӨРИЙН НАМ, ЭВСЛҮҮДИЙН АНХААРАЛД

2020-06-22

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ УЛС ТӨРИЙН НАМ, ЭВСЛҮҮДИЙН АНХААРАЛД

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 07 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.”, 37.7-д “Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө энэ хуулийн 25.3.6, 25.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоосон бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна.” гэж заасан байна.

Иймд нам, эвслийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлан ирүүлэх хугацаа 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 59 минутаар дуусгавар болохыг анхаарна уу.

Мөрийн хөтөлбөр, хандивын тайланг Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газар /Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын байр “А” корпус 3 давхар 306 тоот/-т хүлээн авна.

Утасны дугаар : 7038-4043

Аудио мэдээ

Видео мэдээ