banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ НИЙЦЛИЙН АУДИТЫН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ.

2020-05-15

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ НИЙЦЛИЙН АУДИТЫН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ.

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ НИЙЦЛИЙН АУДИТЫН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ.

Монгол улсын Ерөнхий аудиторын тушаалаар батлагдсан Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны аудитын болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-ын захиалгаар гүйцэтгэх “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилт /2016-2019/” нийцлийн аудитын нээлтийг Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 106 тоот өрөөнд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Аудитын нээлтэд Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Ц.Хишигжаргал, аудитын менежер Т.Майцэцэг, ахлах аудитор Л.Жаргалсайхан, аудитор Г.Сугармаа болон аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн, Хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны мэргэжилтэн, аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн, аймгийн Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, нар оролцлоо.

Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Хишигжаргал “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилт /2016-2019/” нийцлийн аудитын төлөвлөгөөний талаарх мэдээллийг танилцууллаа.

Нээлтэд оролцсон аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Ариунбаяр “Аудитын төлөвлөгөөтэй танилцлаа. Аудитад холбогдох асуудлын хүрээнд холбогдох тогтоол, шийдвэр, тайлан судалгаа, мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь холбогдох мэргэжилтнээс гаргуулан аудитад идэвхтэй оролцоно” хэмээн, бусад оролцогч нар мөн өөрсдийн санал бодлоо харилцан солилцож аудитыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд шаардагдах боломж нөхцөлөөр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Аудио мэдээ

Видео мэдээ