banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2020-04-10

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Үндэсний Аудитын газраас ҮАГ-20/016 дугаартай “Улсын төсвийн 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт хийж буй гүйцэтгэлийн аудитын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, худалдан авах ажиллагааны тогтолцоо, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд шинээр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны зохион байгуулалт, түүний үр дүнд дүн шинжилгээ, хяналт хийж, дүгнэлт, зөвлөмж боловсруулж, мэргэжлийн тусалцаа үзүүлэх” зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгчийг гэрээ шууд байгуулах аргаар сонгон шалгаруулах гэж байгаа тул дараах баримт бичгийг бүрдүүлэн цахимаар ирүүлнэ. Үүнд:

-Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх хүсэлт;

-Жишиг маягийн дагуу үнийн болон техникийн санал, зөвлөхийн танилцуулга;

-Санал болгож буй мэргэжилтний намтар (CV)-ын жишиг маягтын дагуу;

-Сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;

-Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;

-Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх аргачлал;

-Ажлын даалгаврын 8-д заасан шаардлагыг хангасан тухай нотлох баримтын баталгаажсан хуулбар ирүүлэх;

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу хуулийн 14.1-д заасан нөхцөл байхгүй тухай албан бичиг;

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;

-Төрийн өмчит хуулийн этгээдийн үнэлгээний хороонд хөндлөнгөөс орж ажиллаж байсан 3-аас доошгүй жилийн ажлын жагсаалт / төсөл арга хэмжээний нэр, гүйцэтгэсэн он,   өртөг, захиалагчийн нэр, холбогдох утас зэрэг мэдээллийг багтаан хүснэгтээр ирүүлэх / ирүүлэх;

-2017, 2018, 2019 онд худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалт, судалгаа, шинжилгээ хийж байсан ажлын жагсаалт, тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн тухай 3-аас доошгүй захиалагчийн тодорхойлолт тус тус ирүүлнэ үү.

Саналыг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Мb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минутаас эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минут авч болох бөгөөд саналыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутын дотор ирүүлнэ үү.

Хавсралт 9 хуудастай.

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3,                                                        Засгийн газрын IV байр, 04 дүгээр давхар,

Үндэсний Аудитын газар,

Утас: 32 98 70

Аудио мэдээ

Видео мэдээ