banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАНДАНБАТ УИХ-ЫН ДАРГАД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАН БОЛОН НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛД ХИЙСЭН АУДИТЫН ТАЙЛАНГ ӨРГӨН БАРИЛАА

2019-06-11

ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАНДАНБАТ УИХ-ЫН ДАРГАД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАН БОЛОН НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛД ХИЙСЭН АУДИТЫН ТАЙЛАНГ ӨРГӨН БАРИЛАА

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.2-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор  Д.Занданбат Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 6.9 хувьд хүрч, төлөвлөсөн зорилтот түвшнээс 2.7 нэгж хувиар өссөн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас өгсөн.

2018 онд Монгол улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн хэмжээг 8.036.2 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 10.172.8 тэрбум төгрөгт хүрч, 2.1 их наяд төгрөг буюу 26.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд буюу 27.9 хувиар давж биелсэн байна.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 9.345.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 26.2 хувиар буюу 1.940.4 тэрбум төгрөгөөр давж, өмнөх оноос 2.0 их наяд төгрөгөөр өссөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайланг Төсвийн тухай хууль,  Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандартууд, Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал, журмын дагуу материаллаг алдаагүй, үнэн бодитой, шударга илэрхийлсэн байна гэж аудитын тайланд дүгнэжээ.

Аудио мэдээ

Видео мэдээ