banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2020-01-31

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар нь 2019 онд “Нотлох баримтын эрх зүйн чадамжийг дээшлүүлэх” зорилт тавьж, батлагдсан  төсвөөс бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ /үйлчлэгч, харуулын цалин/, тэтгэмж урамшууллын зардлыг хасаж 378.8 сая төгрөгийн санхүүжилтийг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан 3 бүлэг 52 нэрийн ажилд хуваарилан, аудитын өртөг 12.3 сая төгрөг нийт 391.1 сая төгрөгийн эх үүсвэртэйгээр гүйцэтгэхээр төлөвлөж, 18 орон тоотойгоор тавьсан зорилтоо бүрэн  хэрэгжүүлэн ажиллалаа.

Төлөвлөсөн 3 бүлэг 52 ажлыг бүрэн гүйцэтгэн үйл ажиллагааны төлөвлөгөөг 100 хувиар биелүүлжээ. Байгууллагын дэвшүүлсэн зорилтын хүрээнд санхүү, гүйцэтгэл, нийцлийн аудитын явцад хэрхэн нотлох баримтын бүрдүүлэлт, хүчин төгөлдөр байх чадамжийг хангах талаар  үзүүлэх сургалт зохион байгуулж ажилласан.

Байгууллагын 2019-2022 оны Стратеги төлөвлөгөөг шинэчлэн  боловсруулж үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

Үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс гадна Ерөнхий аудиторын албан даалгавар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Аудитын иргэдийн бүлгийн ажлын төлөвлөгөө, авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, тасралтгүй сургалтын төлөвлөгөө, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх ажлын удирдамж, чанарын баталгаажуулалтын албанаас өгсөн зөвлөмжийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

ҮАГ-аас Ниссан Y61 маркийн суудлын авто машиныг хуваарилсан нь манай хамт олонд ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн томоохон  хөрөнгө оруулалт боллоо.

Төрийн аудитын газрын сүүлийн 5 жилийн үйл ажиллагааны үр дүнгийн харьцуулсан судалгааг хийж  дүгнэж ажиллалаа.

Байгууллагын дэргэдэх Аудитын иргэдийн бүлгийн үйл ажиллагааг тогтмолжууллаа.

Авлигын эсрэг төлөвлөгөөнд 8 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган бүрэн хийж гүйцэтгэсэн.

Байгууллагын дотоод сургалтаар 29, ҮАГ-аас зохион байгуулсан 6, гаднын 12 сургалтад хамрагдлаа. Бид сургалтыг 7 хоног бүрийн баасан гарагт хийж, 14 хоног тутамд тестийн шалгалтыг аудиторуудаас авч хэвшлээ. Мөн заасан сургалтын материал цахим болон цаасаар архивын нэгж болголоо

Зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх ажлыг хагас, бүтэн жилээр хийж аудитын шийдвэр хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.

Чанарын баталгаажуулалтын тайланг хамт олны хурлаар хэлэлцүүлэн ажлын төлөвлөгөө, хөтөлбөр гарган  биелэлтийг ханган ажиллаж хэрэгжилтийг үнэлэн ажлын тайланг Чанарын баталгаажуулалтын  албанд хүргүүллээ.

Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газар нь санхүүгийн тайлангийн аудит 200, нэгдсэн удирдамжаар гүйцэтгэлийн 3, нийцлийн 3, өөрийн санаачилгаар гүйцэтгэлийн 3, нийцлийн 2 аудитыг 3 ахлах аудитор, 6  аудиторын хүчин чадлаар 2807 хүн өдөр, 4736 илүү цагаар ажиллаж, 245.7 сая төгрөгийн өртөгтэйгөөр  хийж гүйцэтгэлээ.

Бид  2019 онд хийсэн аудитаар 50,714.9 сая төгрөгийн  алдаа, зөрчил илрүүлж аудитын явцад 10,761.9 сая төгрөгийг залруулж, 29,314.1 сая төгрөгийн зөрчилд 225  албан тушаалтанд  албан шаардлага, 7,339.0 сая төгрөгийн зөрчилд 86 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлж, 1,231.2 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоолоо.

Аудитаар 2019 онд шинээр 13,111.6  сая төгрөгийн үнэлгээ бүхий 528 санхүүгийн үр өгөөж, 266 санхүүгийн бус үр өгөөж бий болгохоор бүртгэж, өмнөх оноос шилжиж ирсэн шийдвэрийн хэрэгжилтийн хамт 16,807.7 сая төгрөгийн үнэлгээ бүхий 547 санхүүгийн үр өгөөж, 387 санхүүгийн бус үр өгөөжийг харилцагч байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүллээ. Ингэснээр аймгийн Төрийн аудитын газрын зардлын нэг төгрөгт ногдох хүлээн зөвшөөрөгдсөн үр өгөөж 50.23 төгрөг боллоо.

Ажлын хариуцлага алдсан өмнөх оны 58, тайлант оны 145 нийт 203 ажилтанд хариуцлага тооцох саналыг  томилдог албан тушаалтанд хүргүүлснээс 199 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.

Тайлант онд хийсэн санхүүгийн тайлангийн аудит, гүйцэтгэл, нийцлийн аудитаар гэмт хэргийн шинжтэй 2,086.7 сая төгрөгийн 4 асуудлыг аймгийн Прокурорын газарт   шалгуулахаар хүргүүллээ.

Аудитын шийдвэрийг хэрэгжүүлэх, нотлох баримт цуглуулах төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр аймгийн Прокурорын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэстэй байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд санхүүгийн тайлангийн аудитаар нийгмийн даатгалын тайлагнал, шимтгэл төлөлтэй холбоотой  37.9 сая төгрөгийн, албан татвартай холбоотой 50.9 сая төгрөгийн зөрчил, гарсан шийдвэрийг хавсралтаар холбогдох арга хэмжээ авч ажиллах албан тоотыг хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллаа. Тус ажлын хүрээнд нийгмийн даатгалын болон татварын улсын байцаагч тухайн байгууллагад хяналт шалгалт хийж торгууль, алданги тогтоож төсөвт 80.4 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар нь 1,238.6 сая төгрөгийн орлого нэмэгдүүлэх, 108.8 сая төгрөгийн зардал бууруулах, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар 4  санал  боловсруулан хүргүүлж саналыг хүлээн авсан албан бичгийг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн.

Төрийн аудитын байгууллагаас хийсэн ажлыг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор аймгийн хэмжээнд нийт 8 төсөвт байгууллага, орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжтэй байгууллагуудтай “Зангиагүй уулзалт”-ыг зохион байгууллаа. Мөн аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн, Засаг даргын  зөвлөлийн хурал, Санхүүгийн албан хаагчдын зөвлөгөөнд  илтгэл тавьж  мэдээлэл хийлээ.

Байгууллагын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, баримт материалыг “Грант Торнтон” аудит ХХК-д хуулийн хугацаанд хүргүүлж аудит хийлгэн “Зөрчилгүй” санал дүгнэлт авлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоолын дагуу улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т хамрагдаж 96 “А” буюу “Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ.

Байгууллагын дэвшүүлсэн зорилтын хүрээнд санхүү, гүйцэтгэл, нийцлийн аудитын явцад хэрхэн нотлох баримтын бүрдүүлэлтийг хангах талаар  үзүүлэх сургалт зохион байгуулснаар  үзсэн асуудал, гаргасан шийдвэрийн нотлох баримтын чадамжийг дээшлүүллээ.

Албан хаагчдаас “Ажлын сэтгэл ханамжийн судалгаа”, аудит хийлгэсэн  байгууллагын удирдлага, санхүү хариуцсан ажилтнуудаас аудитын гүйцэтгэлийн болон тайлагнал, аудиторуудын харилцаа, ур чадварын талаарх санал асуулгыг Google маягтаар авч нэгтгэн, анализ, дүгнэлт хийж ажиллаж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Мишээл эхо” эмнэлэгтэй хамтран ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрууллаа.

Шинээр хүүхэдтэй болсон 4 албан хаагчид хөдөлмөрийн дотоод журмын 6.1.6 дахь заалтыг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олголоо.

Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор аудиторын ачааллын  талаарх судалгаа тооцооллыг хийж дүгнэлт хийн ажиллаж байна.

Байгууллагын халаалтын шугам сүлжээг шинэчилж, дулаан хангамжийн чанарыг сайжруулснаар албан хаагчдын ая тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүллээ.

Манай байгууллагын хувьд төрийн аудитын байгууллагын шинэчлэл өөрчлөлтийн бодлого, үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг улам дээшлүүлэхийн төлөө хичээж ажиллахыг зорих болно.

Та бүхэнд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Үйл ажиллагааны тайлан

Аудио мэдээ

Видео мэдээ