banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

АУДИТЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019-09-16

АУДИТЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

  1. Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газар нь  ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ЭТГЭЭДТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНД ГЭРЭЭГЭЭР АУДИТ ХИЙХ ХАРААТ БУС АУДИТЫН КОМПАНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ тул аудитын үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг сонирхолоо илэрхийлэхийг урьж байна.

  1. Энэхүү аудитын үйлчилгээ нь Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д заасны дагуу Төсвийн захирагчдын санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх шаардлагын дагуу зарлагдаж байгаа болно. Аудитын үйлчилгээг 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 сарын 30-ны өдрийн хооронд гүйцэтгэнэ.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй аудитын хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээлэл болон холбогдох бичиг баримтын баталгаат хуулбарыг Сүхбаатар аймгийн Төрийн аудитын газарт ирүүлнэ үү.

А. Улсын бүртгэлийн гэрчилгээ, аудит хийх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь тухайн жилд аудит хийх хуулийн цаглабар хугацаатай нийцсэн эсэх;

Б. Аудитын компани нь хариуцлагын даатгалтай эсэх;

В. Аудитын компанийн захирал нь мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй эсэх;

Г. Аудитын компани нь 4-өөс доошгүй мэргэшсэн нягтлан бодогчтой эсэх;

Д. Аудитын компанийн захирал болон мэргэшсэн нягтлан бодогчид нь мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаагүй талаар Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ийн тодорхойлолттой эсэх;

Е. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн 21.1 дэх заалтыг зөрчөөгүй байх;

Ё. Төрийн аудитын байгууллагын захиалгаар сүүлийн 3 жилийн хугацаанд аудитын ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх, хэрэв ийм ажил гүйцэтгээгүй бол мөн хугацаанд улсын салбарт ижил төстэй ажил хийсэн туршлагатай байх.

Ж. Сангийн Яам болон бусад мэргэжлийн байгууллагаас хийгдсэн чанарын баталгаажуулалтын дүгнэлт.

  1. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор аудитын хуулийн этгээдүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын утас 70512127, 70518396 утсаар холбогдож авч болох бөгөөд мэдүүлгээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1700 цагаас өмнө ирүүлнэ үү.

Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газар,

7-р баг ЗДТГын  2 давхарт 226 тоот.

Холбоо барих утас: 70512127, 70518396

Аудио мэдээ

Видео мэдээ