banner

banners

arhangai

arhangai

bayanulgii

bayanulgii

bayankhongor

bayankhongor

bulgan

bulgan

govialtai

govialtai

govisumber

govisumber

darkhan

darkhan

dornogovi

dornogovi

dornod

dornod

dundgovi

dundgovi

zavkhan

zavkhan

niislel

niislel

orkhon

orkhon

uvurkhangai

uvurkhangai

umnugovi

umnugovi

sukhbaatar

sukhbaatar

selenge

selenge

tuv

tuv

uvs

uvs

khovd

khovd

khuvsgul

khuvsgul

khentii

khentii

АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2018 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАНД АУДИТ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019-04-23

АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2018 ОНЫ САНХҮҮГИЙН НЭГТГЭСЭН ТАЙЛАНД АУДИТ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3-д заасан бүрэн эрхийн дагуу орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийлээ.

Аудитаар аймгийн ТЕЗ-ийн 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг УСНББОУС, СТОУС болон бусад шаардлагын дагуу бэлтгэж, ажил гүйлгээ нь түүнийг зохицуулж буй хууль, тогтоомжийн хүрээнд хийгдэж, үнэн шударга илэрхийлэгдсэн эсэх талаар үндэслэлтэй баталгаагаар холбогдох байгууллагыг хангахад энэхүү аудитын зорилт чиглэгдлээ.

ОНТЕЗ-ийн 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан нь мөнгөн хөрөнгө 5,940.5 сая төгрөг, авлага 6,800.1 сая төгрөг, бараа материал 6,733.4 сая төгрөг, нөөцийн бараа 258.1 сая төгрөг, бусад эргэлтийн хөрөнгө 5,320.9 сая төгрөг, үндсэн хөрөнгө 109,236.9 сая төгрөг, нийт 134,290.1 сая төгрөгийн хөрөнгийн үлдэгдэлтэй тайлагнагдсан байна.

ОНТЕЗ-ийн 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт хөрөнгө болон өр төлбөр, цэвэр хөрөнгө/өмчийн дүн өмнөх оноос 14,672.2 сая төгрөг буюу 12 хувиар нэмэгдсэн байна.

Эргэлтийн хөрөнгө өмнөх оноос 13 хувиар өссөн нь  мөнгөн хөрөнгө 2,973.9 сая төгрөгөөр, авлага 832.0 сая төгрөгөөр, бараа материал 805.6 сая төгрөгөөр  бусад эргэлтийн хөрөнгө 1,518.0 сая төгрөгөөр өссөнтэй холбоотой байна.

Тайлант онд нийт хөрөнгийн 19 хувийг эргэлтийн хөрөнгө, 81 хувийг эргэлтийн бус хөрөнгө эзэлж байна. Өр төлбөр цэвэр хөрөнгийн дүнд цэвэр хөрөнгийн эзлэх хувь 95.4 хувь, нийт өр төлбөр 4.6 хувь болжээ. Өр төлбөрийг өмнөх онтой харьцуулахад 374.9 сая төгрөгөөр өссөн байна. Мөнгөн хөрөнгийн тухайд өмнөх оноос 2,973.9 сая төгрөгөөр буюу 2 дахин өссөн нь  хөрөнгийн түргэн хөрвөх чадварыг өсгөж байна.

Урт хугацаат өр төлбөр өмнөх оноос  17.0 сая төгрөг буюу 0.3 хувиар буурсан харин богино хугацаат өр төлбөр өмнөх оноос 374.0 сая төгрөгөөр буюу 7 хувиар өссөн үзүүлэлттэй буюу нийт өр төлбөр  357.0 сая төгрөгөөр өссөн байна.

Тайлантай govi-altai.audit.mn хаягаар хандаж танилцана уу.

Аудио мэдээ

Видео мэдээ